Газрын тухай хуулийн эсрэг иргэдийн хөдөлгөөн өрнөнө

Газрын тухай хуулийн шинэчлэсэн найруулгыг Засгийн газар УИХ-аас буцааж татсан боловч Ерөнхий сайд, зарим УИХ-ын гишүүд энэхүү хууль нь сайн хууль байсан, харин хууль дүрэм ойлгодоггүй тэнэг солиотой хүмүүсээс болж татагдсан хэмээн ярьжээ.

Энэ хууль батлагдвал бидний нутаг дэвсгэрийг яаж л бол яаж эзэмших, шилжүүлэх, барьцаалах, зарах эрх нээгдэх болно хэмээн үзэж Тусгаар монголын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн О.Лхагвадорж, Монголын гол нуруут нэгдсэн хөдөлгөөний Удирдах зөвлөгөөгий гишүүн Я.Цэрэнханд болон Л.Баярсайхан, У.Цогтсайхан, Ч.Мөнхбаяр, О.Лхагвадорж гэх иргэдмэдэгдэл хийсэн юм.

Улс даяар хэлэлцэгдэж байгаа нарийн цагирагтай төмөр зам, уул уурхай, цацрагт бодис зэрэг чухал асуудллуудыг Газрын тухай хууль цэгцэлж зохицуулах зориулалттай. Мөн Газрын тухай хууль Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмний эрх ашгийг хамгаалах естой.

Тиймээс Газрын тухай хуулийн бүх ард түмнээрээ хэлэлцүүлэх талаар шаардаж, энэ сарын 27-нд 17.00-19.00 цагт тайван цуглаан зохион байгуулах мэдэгдлийг Л.Баярсайхан Нийслэлийн Засаг даргад өгөөд байгаа юм.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ