Татвараа төлөхгүй удвал автомашиныг нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийслэлийн хэмжээндавтотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах хугацаа энэ сарын 24-нд дууссан. Хугацаандаа амжаагүй төлөөгүй иргэдэд торгуулийн арга хэмжээ авч ажиллаж байна. Хугацаа удах тусам торгуулийн хэмжээ өндөрсөж, замын хөдөлгөөнд оруулахгүй байх арга хэмжээ авч ажиллах юм байна.

Хуулийн дагуу энэ сарын 24-нд амжиж төлөөгүй иргэдийн автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх заалттай гэнэ. Гэвч хугацаа хэтрээд удаагүй байгаа учир иргэдэд боломж олгох үүднээс захиргааны хариуцлагын хуулийн дагуу 20-50 мянган төгрөгийн торгууль тавьж ажиллаж байгаа юм байна.

Хугацаа хэтрүүлэх тусам торгуулийн арга хэмжээ өндөрсөж хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцуулахгүй мөн татварын ерөнхий хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох хүртэл арга хэмжээ авч ажиллана гэж Тээврийн татварын хэлтсийн дарга С.Цэрэнжамц мэдээллээ.

Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан зохион байгуулж байна.

Тээврийн татварын газар нь улсад энэ оны эхний зургаан сарын байдлаар улсад 24 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна. Тээвэр хэрэгслийн албан татвараас 16.7 тэрбум, агаарын бохирдлын 754 сая төгрөг, зам ашиглалтын 6.8 тэрбум төгрөгийн орлого оруулжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ