Фэйсбүүкээр охидыг уруу татдаг этгээдийг ЭЦГ-аас баривчиллаа

Хуурамч Фэйсбүүк хаяг ашиглаж насанд хүрээгүй охидтой танилцаж садар самуун үйлдэлд уруу татаж байсан "Ч" гэгчийг баривчиллаа.
Гэмт этгээд нь ганцаардсан болон эцэг эхийн хяналт сул байж болзошгүй охидыг урьдчилан судлаж тэдэнтэй харилцаж сэтгэл зүйн эмзэг байдлыг ашиглан өөртөө татаж эцэг эхдээ энэ талаар хэлэхгүй байхыг сануулж, садар самуун агууламжтай үйлдэлд уруу татаж охидыг зургаа авч үзүүлэхийг шаардах зэргээр сэтгэл зүйн хүнд дарамт шахалтад оруулдаг ба сүүлийн тохиолдлуудад 16 насанд хүрээгүй 2 охиныг ийнхүү дарамт шахалтад оруулж байхад нь гэмт үйлдлийг таслан зогсоолоо.
Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хяналт хамгийн чухал бөгөөд хүүхдийн онлайн ертөнц дахь найз нөхөд, харилцаж байгаа хүмүүсийн талаар эцэг эхчүүд маань тодорхой мэдээлэлтэй байх шаардлагатай байна.
Хэргийг одоо Баянгол дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаарт хэлтэст шалгаж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ