Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, үдээс өмнө хэлэлцэж байсан Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад гишүүдийн 83.3 хувь нь дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Үүний дараа Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг дахин асуудлыг нягтлах шаардлагатайгаа хэллээ.
Яг одоо Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ