Ерөнхийлөгч Пак Гын Хе, сайн дураараа ажлаа өгөөд буй Ерөнхий сайдыг суудалд нь хэвээр үлдээлээ


Ерөнхийлөгч Пак Гын Хе, сайн дураараа ажлаа өгөөд буй Ерөнхий сайдыг албан тушаалд нь буцаан томиллоо.
Солонгос улсын түүхэнд анх удаагаа, огцорсон Ерөнхий сайдыг албан тушаалд нь буцаан томилсон явдал болж байгаа бөгөөд тэрээр Севол усан онгоц осолдсон 4 сарын 26-ны өдрийн ердөө маргааш нь бүх хариуцлагаа өөртөө үүрэн сайн дураараа огцроод байсан юм.
Түүнийг огцрохоо мэдэгдсэний дараа 2 ч хүний нэрийг дэвшүүлээд байсан боловч намууд болон сайн дурынхны эсэргүүцлээр нэрээ татаж аваад байгаа ба огцрохоо мэдэгдээд байсан Ерөнхий сайд Жонг Хунг Мүн ийнхүү 60 хоногийн дараа ажилдаа дахин орсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ