Хайртай болохоороо боол нь мэт амьдардаг байх

Сайн байцгаануу энэ захидлыг унших мөчийн мэндийг хүргэе. Надад үнэтэй зөвөлгөөгөө хайрлаарай уншигчдаа. Би одоо 23 настай жирийн л нэг айлын эхнэр. Нөхөртэйгөө суугаад 1 жил гаран л болж байна. Бид 2-ын дунд хааяа хэрүүл маргаан гардаг л даа. Тэр бүхэнд нь би юу ч дуугардаггүй. Манай нөхөр аймар түргэн ууртай болохоор би дуугай л өнгөрөөгөөд дараад нь уурыг нь гарахаар хэлж ярьдаг. Манай хүн ч дараа нь ойлголоо гээд л намайг аргадаж миний хань ийм л ухаантай чи минь л ингэж тэсвэртэй хэрүүлийг намдаах юм даа. Хэрвээ чи минь уурлаад өөдөөс үг сөрөх юм бол хэцүү л юм болно доо гээл намайгаа хошгируулчихаж байгаамдаа.

Харин 2 хоногийн өмнө орой ажлаа тараад харьчаад 2-уулаа манай ээж аав дээр очоод ирье гэсээр байгаад хамт миний төрсөн гэрт очиж байж байгаад орой гэртээ харьсан юм. Тэгсэн чинь хажуу айлын ах /хадам ээжийн төрсөн дүү/ согтуу орж ирээд манай хүнийг ална хядна гээл бөөн хэрүүл болоод элдэв юм авч шидээд байхаар нь нөхөр маань гараад гүйчихсэн. Тэр нь ч дээр байсан юм. Тэгсэн нөгөө ах нь дахиал байж байгаад намайг ганцаараа байхад орж ирээд гэрийн маань хамаг эд хогшилыг эвдээд сандараагаад баахан орилж хашгичиж байгаа л гарсан. Та 2 энэдээс зайлахгүй бол би шатаана энэ тэр гээд зогсохгүй намайг хэлэхгүй муухай үгээр доромжилж байгаад гарсан.

Ганцаараа уйлаад л гэрээ янзалж чадахаа эмхлүүлж байсан чинь нөхөр орж ирээд өглөө ажилтай гээл ор засуулаад буруу хараад унтаад өгсөн. Би ганцаараа чадахаа янзалж цэвэрлэчээд унтсан. Гэхдээ би зуухаа босгож дийлээгүй. Үнс нь асгараад устай холилдоол шалны хивснүүд аймар болчихсон. Би хагас дутуу цэвэрлэс тэгсэн нөхөр чи маргааш орой ирээд сайхан цэвэрлээд хүнтэй элбээд зуухаа босгоорой гээл ажилдаа явсан /ээлжийн ажилтай болохоор гэртээ ирж хонохгүй/. Би араас нь гараад л ажилдаа явсан юм. Тэгээд орой нь тараад харих гэснээ айгаад нэг л зүрх хүрэхгүй эвгүй санагдаад байхаар нь шууд ээж аав дээрээ очоод хоночихсон юм.

Гэтэл нөхөр түрүүн утасдаад баахан загнаал би тэгээд сүйдлээд самарчихсан юм шиг л бөөн юм болж байна. Надад үнэхээр хэцүү байна. Би тэр гэрийн зарц мэт л байх ёстой юм байлгүй. Хэрүүл болсон ч өөрийгөө өмөөрч уурлах эрх надад байхгүй, нөхрийг гэртээ харихад гэр заваан тэгээд хоол бэлдээгүй байж болохгүй гээд л бүх юмыг миний толгой дээр овоолоод байх юм. Уг нь манай нөхөр архи дарс хүүхэн энэ тэр гэдэггүй ажил гэр ажил гэр гээд л мөрөөрөө амьтан. Даанч энэ гаргаад байгаа намайг дээрэлхээд байгаа зангууд нь надад таалагдахгүй байна.

Би өглөө ажилтай үед нь эрт босч хоол хийж өгч явуулна, гутлыг нь арчиж хувцасыг нь индүүдэж бэлдэнэ гээд л бүх юмыг нь бэлэн болгочоод л дууддаг. Тэгэхэд надад ганц өглөө босоод хувцас бэлдээд хоол хийж өгсөн удаа ширхэг ч байхгүй тэр байтугай ажилтай оройтоод ирэхэд махаа ч гаргаагүй зурагтаа хараал хэвтэж байдаг. Арай л дэндээ юмаа. Би салмаар л байна даанч надад дахиж ийм /элдэв гаргадаг аашыг нь эс тооцвол/ архи уудгүй томоотой сайн нөхөр олдогүй байх гэж айх юм. Тэгээд ч би түүнд маш их хайртай. Тийм болохоороо л боол нь мэт амьдардаг байх гэж бодоод байгаа юм. Надад зөвөлгөө өгөөрэй хүмүүсээ…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ