Аргентин, Нигери хасагдах шатанд шалгарлаа

Хэсгийнхээ сүүлийн тоглолтод таарсан учраа болох Аргентин Нигерийн шигшээ багийн тоглолт 3:2 харьцаатай дэлхийн аварга аргентинчуудын ялалтаар өндөрлөсөн юм. Африкийн баг хэдийгээр хожигдсон ч Аргентины хаалганд хоёр ч галзуу гоол оруулсан, хамгийн гол нь хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авснаараа том амжилт үзүүлж байна.
Алдарт тоглогч Мессигийн хувьд энэ дэлхийн аваргад өмнөх муу нэрээ хусаж байна. Нигерийн хаалганд хаалттай цохилтоос гайхалтай гоол оруулснаар тэрээр дөрвөн гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг Бразилийн Неймарийн хамтаар тэргүүлж байна.
Дашрамд дурдахад Неймар, Месси нар нь хоёул Барселона багийн довтлогчид билээ. Нигерийн шигшээ баг шөвгийн 16-д Францын хүчирхэг багтай тоглох бол Аргентин Швейцарьтай "цусгүй тулаан" хийнэ. Энэ хэсэгт багтсан Босни Герцеговина, Иран улсын шигшээ баг дэлхийн аваргыг орхиж байна.


Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ