Францчууд ядах юмгүй хасагдах шатанд шалгарав

Францын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Эквадортой хийж гоолгүй тэнцсэнээр 7 оноотой болж хэсгээсээ нэгээр шалгарлаа. Ингэснээр тун ч давгүй сугалаа авсан францчуудын хувьд хэсгээ итгэл төгс тэргүүлж хасагдах шатанд Нигерийн шигшээтэй таарлаа.

Бас л давгүй. Ер нь францчуудын хувьд шөвгийн найм тун ойрхон харагдаж эхэлсэн гэхэд болно. Гэхдээ тэр цаг мөчид тэднийг тийм ч их аз ивээхгүй мөн хялбар боорцогтой учраа таарахгүй болов уу.

Харин эквадорчууд Францын шигшээтэй тэнцсэнээр 4 оноотой болж нутаг буцахаар болов. Тэдний хувьд хэсгийнхээ хамгийн сул баг Гондурасыг буулган авсан ч Швейцарьт 2:1-ээр ялагдсанаар найдваргүй болж эхэлсэн юм.

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ