Босничууд нэр төрийн хожлоо авав

Манчестер Сити клубын довтлогч Эдин Жеко ДАШТ-ий анхны гоолоо оруулж, баг нь Ираны багийг 3:1-ээр хожсоноор ДАШТ-ийг хожлоор өндөрлүүллээ.
Дараагийн шатанд шалгарах боломжтой хэвээр байсан Ираны баг энэ тоглолтод хожигдсоноор 1 оноотой болж нутаг буцахаар боллоо.
Ази тивийн төлөөлөл болсон Ираны шигшээ багийн хувьд хэсгийн сүүлийн тоглолтод анхны гоолоо орууллаа. Дашрамд дурдахад Босни Герцеговиний шигшээ баг анх удаа ДАШТ-д оролцож байгаа бөгөөд Аргентинд 2:1, Нигерид 1:0-ээр хожигдоод байсан юм.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ