Герман АНУ-ыг буулган авлаа

Дэлхийн аваргын G хэсгийн сүүлийн тоглолтууд болж өнгөрлөө. Нэгэн цагт Германы шигшээ багт ахлах, туслах дасгалжуулагчийн алба хашиж хамтран зүтгэж явсан хоёр болох алдарт Юрген Клинсманн, Иохим Лёв нарын залуус энэ хэсгийн сүүлийн тоглолтод тулсан нь АНУ, Германы шигшээ баг байлаа. Энэ тоглолтод германчууд эхнээсээ эцсийг нь хүртэл бүх зүйлээр илүүрхэн тоглосон бөгөөд хоёрдугаар үеийн 55 дахь минутад довтлогч Томаш Мюллер тоглолтын цорын ганц гоолыг оруулсан юм. Ингэснээр 1:0-ийн харьцаатай Германы шигшээ баг өрсөлдөгчөө буулган авлаа.

Тоглолтод АНУ-ын хөлбөмбөгчид 4 удаа хаалга руу цохиж, 2 удаа булангийн цохилт гүйцэтгэсэн бол Германы шигшээ багийнхан 13 удаа хаалга руу цохисноос 6 нь гоол болохуйц аюултай цохилт байсан ба булангийн цохилтыг 3 удаа гүйцэтгэсэн.

Германчууд ийнхүү хэсгийн тоглолтдоо Ганатай 2:2-оор тэнцэж, Португалийг 4:0, АНУ-ыг 1:0-ээр буулган авснаар хасагдах шатанд хэсгээ толгойлон орж байна. Ингэснээр тэд шөвгийн 16-д H хэсгийн хоёроор шалгарсан Алжирын шигшээ багтай учраа таарлаа. Эндээс магадгүй Германы шигшээ баг учраагаа төвөггүй буулган авч Франц Нигерийн хожсонтой буюу Францын шигшээ багтай таарч ДАШТ-ийг чимсэн жинхэнэ гал гарсан тоглолт үзүүлж магадгүй юм.

Германы довтлогч Мюллерийн хувьд дэлхийн аваргад 4 дэх гоолоо оруулснаар мэргэн буучдын жагсаалтыг Месси, Неймар нарын хамтаар тэргүүлж эхэллээ.

АНУ-ын шигшээ баг шөвгийн 16-д бөмбөгний зөрүүгээр Португалийн шигшээ багийг нутаг буцаан шалгарч байгаа ба тэдний хувьд хасагдах шатанд Бельгийн шигшээтэй нүүр тулах юм.

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ