Баянзүрх дүүргийн 19-р хороонд баригдах бага сургууль, цэцэрлэгийн газрыг чөлөөлнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч “Нөхөх олговор олгох тухай” А/531 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 9/35 дугаар тогтоол, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/492 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт тус тус шинээр баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар дээрбайгаа үл хөдлөх эд хөрөнгө болон газрын нөхөх олговрын хөрөнгийг баталлаа.

Захирамжаар 2 иргэнд200 108 000 төгрөгийн нөхөх олговрыг нийслэлийн газар чөлөөлөх 2014 оны зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэсолгоно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ