Англичууд Суаресийг шийтгүүлсэнд ихэд таатай байна

Уругвайн шигшээ багийн довтлогч, түлхүүр тоглогч Луис Суарес дөрвөн сарын турш тоглох эрхээ хасуулаад байгаа. Тэрээр өмнө нь хоёр ч тоглолтод өрсөлдөгч багийнхаа тоглогчийг хазаж байсан, харин одоо дэлхийн аваргын хүрээнд Италийн шигшээгийн эсрэг тоглолтод Киллинигийн мөрнөөс хазсан хэрэгт орж шуугиан дэгдээгээд байгаа. Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос түүнийг энэ хэрэгт нь дөрвөн сарын турш тоглолтод оролцох эрхийг хассан шийдвэр гаргасан.
Тэгвэл энэ явдалд английн хөгжөөн дэмжигчид тун ч сэтгэл хангалуун байгаа бололтой. Английн олон нийтийн сүлжээ сайтуудаар Луис Суаресийг Английн эсрэг тоглолтод хоёр гоол оруулж тус улсын шигшээг дэлхийн аваргын хасагдах шатанд шалгарах найдварыг үгүй болгосон хэмээн тун ам муутай байсан. Английн Премьер лигийн Ливерпуль клубт тоглогдог Суаресийг тэжээсэн бяруу тэрэг эвдлээ, Премьер лигээс хөөх хэрэгтэй гэх мэтээр ихээхэн дургүйцлээ илэрхийлж байсан английн үнэнч фанатууд ФИФА-гаас оноосон шийтгэлд нь ихээхэн сэтгэл хангалуун байгаагаа сүлжээ сайтуудаар илэрхийлж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ