Хотын төвд гарцаар гарч байсан залуу охиныг автобус дайрч хөнөөжээ

Улаанбаатар их дэлгүүрийн өмнөх автобусны буудлын ойролцоо нийтийн тээврийн автобус гарцаар гарч байсан явган зорчигчийг дайрч амь насыг нь хөнөөжээ.

Автобус Шархад - III, IV хороолол чиглэлийнх бөгөөд гарцаар гарч байсан 18-20 орчим насны охиныг мөргөж хэсэг газар дугуйн дороо чирсэн байна.

Түргэн тусламж, цагдаа зэрэг ирсэн боловч охиныг аварч чадаагүй байна. Хэргийн газарт холбогдох албаныхан үзлэг, шинжилгээ хийж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ