Дээд шүүхээс Ц.Мөнхбаяр нарын ялыг хэвээр үлдээлээ

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардах тэмцлийн явцдаа Төрийн хамгаалалттай хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан, иргэдийг заналхийлсэн гэх хэргээр “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарт давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг Дээд шүүх хянан хэлэлцээд ялыг нь хэвээр үлдээжээ.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт 6.11 жил, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг жилийн хорих ял, н.Дашцэрэн хоёр жилийн хорих ял тус тус оноосон бөгөөд Улсын дээд шүүхээс ийн ногдуулсан ялыг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ