Порошенко хэнтэй ч эвийн гэрээ байгуулахад бэлэн гэнэ


Украины ерөнхийлөгч ойрын үед энхийн гэрээ байгуулах бодолтой байна.Энэ нь хэдэн долоо хоног юмуу хэдэн сарч байж болох ажээ. Тэр телевизийн СNN сувагт өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгдсэн байна.
Хэрвээ Оросын ерөнхийлөгч Владимир Путин зөв бодолтой байх аваас энхийн гэрээ байгуулах боломжтой гэж Порошенко хэлжээ. “Заримдаа ноён Путиний байр суурь нэлээд прагматик шинжтэй заримдаа бүр сэтгэл хөдлөлийн шинж байдаг. Тэр сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөхийн оронд илүү прагматик байх тэр цагийг би таамаглахыг л мэрийж байна” гэжУкраины ерөнхийлөгч дурджээ.
Гал зогсоох хугацаа дуусах долдугаар сарын 27-нд журамт цэргийнхэнтэй хэлэлцээ хийнэ гэж Поршенко хэлсэн байна. Бүх оролцогч тал цаашид хэлхээ холбоог үргэлжлүүлэхийг сонирхох ёстой гэж тэр хэлжээ.
“Би хэнтэй ч эвийн гэрээ байгуулахад бэлэн. Манай оронд амар тайван байгаасай гэжби хүсч байна, гэхдээбид сул дорой юмуу эх оронч үзэл муутай гэдэг шалтгаанаар биш. Би улс орноо хамгаалахад бэлэн байна,бүх асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх сүүлчийн боломжийг ашиглах хэрэгтэй” гэж Порошенко дурджээ.
Украины зүүн өмнөд нутагт зэвсэгт мөргөлдөөн хоёр сар гаруй үргэлжилж байгаа юм. Зургаадугаар сарын 20-нд Порошенко долоо хоногийн хугацаатай гал зогсоож байгаагаа зарласан билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ