“Маршалын гудамж”-тай боллоо

Нийслэл хотын авто зам, гудамжны сүлжээг өргөтгөн хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлж байгаа ЭЗХЯ-ны “Гудамж” төсөл энэ жилийн эхний ажлаа дуусгаж “Цэцэг” төвийн уулзвараас Сөүлийн гудамжтай холбосон шинэ гудамж, замыг өнөөдөр албан ёсоор ашиглалтад орууллаа.
Ерөнхийлөгчийн өвлийн ордон, Төрийн тусгай хамгаалалтын газрын хаалттай хашаа байсан газрыг нээлттэй гудамж болгосноор Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамжны авто замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурч, иргэд цаг мөнгөө хэмнэх, тав тухтай зорчих боломжтой болж байна.
Энэхүү шинэ гудамж, замын төслийг “Гудамж” төслийн захиалгаар “Эйч Ай Би” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Экпресс зам” ХХК гүйцэтгэж, ажлын бүхий л шатанд Японы “Си Ти Ай Инженеринг Интернэйшнл” ХХК зөвлөх үйлчилгээ үзүүлж, хяналт тавин ажиллажээ.
Мөн энэ шинэ гудамжийг “Маршалын гудамж” гэж нэрлэхээр болжээ.


Д.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ