Үзэгдээгүй юм Д.Ганбат л байна

УИХ түүхэндээ анх удаа Байнгын хорооны даргын түр орлон гүйцэтгэгч томиллоо. Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ш.Түвдэндорж гишүүн ҮХАА-н сайдаар томилогдоод багагүй хугацаа өнгөрсөн.

Түүний тэргүүлж байсан Байнгын хороон даргыг сонгох ажиллагаа удааширч Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Ганбатыг зүтгүүлээд байсан.

Д.Ганбат Байнгын хорооны даргаар томилогдохын тулд олон үдшээр нэлээн хөлчүүхэн хор найруулж гүйсэн тухай Төрийн ордны хонгилоор чих дэлсэнэ. Тэгвэл Д.Ганбат гишүүний найруулсан хор үйлчилж эхлэв үү, ямартай ч түүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Ягтаа тулсан ядруухан арга гэж л үүнийг хэлэх байх. Зарим нэг УИХ-ын гишүүд хуулийн салбарын чухал албанд хөлчүүрхэн оройн цагаар хор найруулж суудаг гишүүн очсонд дургүйцэн Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдээд авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ