Дональд Трампын 100 сая долларын нисэх онгоц

Дэлхийн толгой баячуудын нэг Дональд Трамп тансаг гоё хийц загварт нугасгүй гэдгээрээ зартай. АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн тэргүүн баян 67 настай Трамп дэлхийд хамгийн тансаг хувийн нисэх онгоцтой ажээ.

Тэрээр энэ нисэх онгоцыг “Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Пол Алленаас бүр 2011 онд худалдан авч, дараа нь“а-ля Трамп” хийцээр нисэх онгоцны дотор талыг янзлуулж, интерьерт нь алт, үнэт мод оруулж чимэглэсэн байна.

100 сая долларын үнэтэй энэ “Боинг 757” бизнес-жет ангиллыннисэх онгоцны гадна талыг Дональд Трампын дуртай хоёр өнгө - хар, алтан шар өнгөөр будуулжээ.
Тэр саяхан охин Иванка Трампын хамт Их Британийн гольф-амралтын газарт түр саатахдаа, өөрийн хувийн нисэх онгоцны дотор талыг хэвлэлийнхэнд танилцуулсан байна.

24 кратын алтаар гар таталгүй чимэглэсэн дотор талын интерьерийг орчин үеийн электрон тоног төхөөрөмж болон гаджетаар тоноглож, тэр бүр дээр нь Trump гэсэн логотип тодоос тод харагдана.“Боинг”-ийн ванны өрөөний цахилгааны унтраалга, тавиур, крант болон тосгуурыг алт оруулж хийлгэсэн байна.

Унтлагын өрөөнд бас тансаг сайхан уур амьсгалыг бүрдүүлж, дэрүүдийг нь Трампынхны гэр бүлийн сүлдний хатгамлаар чимсэн байна. Тийнхүү Дональд Трампын нисэх онгоцны дотор талын тавилгатай танилцуулъя:

Трампын нисэх онгоцны гол салон


Маш тансаг ванны өрөө


Интерьер нь 24 кратын алтантүрхэцтэй


Нисэх онгоцны нэг унтлагын өрөө. Дэрнүүдэд Трампынхны гэр бүлийн сүлдний хамтгамал хийлгэжээ.
Охин Иванка Трампын хамт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ