Шакирагийн аз жаргал

Колумбын нэрт дуучин бүсгүй Шакира “Барселона” клубын тоглогч Жерар Пикетэй эхнэр нөхрийн хаирлцаатай хэдий ч, түүнтэй албан ёсоор гэрлэх бодолгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрчээ.Учир нь түүний паспортад гэрлэлтийн тамга дарсан ч эс дарсан ч тэдний харилцаа өөрчлөгдөхгүй гэдгээр тэр өөрийн шийдвэрийг тайлбарласан байна. Тийнхүү Шакира сүр дуулиантай ёслол хийх нь ерөөс утгагүй гэж үзэж байгаа ажээ.
“Бидний хувьд чухал зүйл бий. Бид бат харилцаатай, бие биеэ хайрлаж, хүндэтгэдэг, бас хөөрхөн хүүтэй. Бидний харилцааны гол талууд нэгэнт бий болсон бөгөөд гэрлэлтээ батлуулах нь үүнд огтхон ч нөлөөлөхгүй” гэж дуучин ярьжээ.
Энэ оны гуравдугаар сард “Shakira” гэсэн арав дахь цомгоо гаргасан “Грэмми” шагналын эзэн бүсгүй одоо өөрийн хүү ой долоон сартай Миланы хамт бүх чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа аж. Юу таныг аз жаргалтай болгодог вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад 37 настай дуучин хариулахдаа, “би өөрт байгаа мэдлэг, өөрийн мэдэж авсан, харсан бүх зүйлийг хүүтэйгээ хуваалцаж чадна хэмээн бодож байна. Би түүнийг өдөр бүр ямар нэг зүйлд сургах дуртай, энэ нь намайг аз жаргалтай болгодог” гэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ