Сувилагч нар баяраараа иргэдэд үнэ төлбөргүй үйлчиллээ

“Олон улсын сувилагчдын баяр”-ын өдрийг тохиолдуулан “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” сэдэвт өдөрлөгийг СХЭМН-ийн сувилахуйн албанаас "Дарагон" төвийн талбайд өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгийг СХЭМН-ийн сувилахуйн албаны дарга н.Батбямба нээж иргэдэд хандан эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөө өгч идэвхтэй оролцохыг уриалав. Өдөрлөгт СХЭМН-ийн 25 сувилагч болон зарим эмч, мэргэжилтнүүд оролцож дараах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүүллээ.

  • Даралт үзэх
  • Цусан дахь сахар тодорхойлох
  • Жин үзэх
  • Нүдний хараа шалгах
  • Боолт хийх
  • Эрүүл мэндийн зөвлөгөө өгөх
  • Эрүүл мэндийн сурталчилгааны зөвлөмж, санамж, зурагт хуудас тараах
  • Зүрх, амьсгалын сэхээн амьдруулах арга заах

М.Батмөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ