Даварсан дарга нарт арга хэмжээ авав

Нийслэл, дүүргийнтөсвийн ерөнхийлөн захирагчийн 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөнаудитын дүгнэлтээрзарим дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд материаллаг шинжтэй зөрчил гаргасан байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж буй Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Арга хэмжээ авах тухай” Б/156 дугаар захирамж гаргалаа.Захирамжаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан зарим дарга нарт сануулах арга хэмжээ авахыг үүрэгджээ.
“Хязгаарлалттай” болон “Сөрөг“ дүгнэлт авсан дүүргийн өмчит үйлдвэрийн газрын дарга, төсөвт байгууллагуудын төсвийн менежер, ахлах нягтлан бодогч нартхуулийн хүрээнд хариуцлага тооцон, шийдвэрийг2014 оны 07 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“САНУУЛАХ” АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЛБАН
ТУШААЛТНУУДЫН НЭРС
1.Д.Пүрэвдаваа Баянзүрх дүүргийн Засаг дарга
2. Ж.ГанхуягХан-Уул дүүргийн Засаг дарга
3. Д.БадарсанСүхбаатар дүүргийн дасаг дарга
4. М.ЧинболдСонгинохайрхан дүүргийн Засаг дарга
5. С.СоёмбобаатарУлаанбаатар хотын төв номын сангийн дарга
6. А.Нарантуяа Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга
7. Г.Чулуунбат Чандмань налайх НӨҮГазрын дарга
8. М.Батмөнх Налайх тохижилт НӨҮГазрын дарга
9. О.Баатархүү Цахилгаан тээвэр ОНӨААТҮГазрын дарга
10.Ж.Октябрь Багануур тээвэр зохицуулалтын албаны дарга
11.М.Цэвээн-Очир Автобус-3 ОНӨҮГазрын дарга
12.Х.ДарамбазарҮртсэн түлшиний үйлдвэр ОНӨҮГазрын дарга
13.Д.Энхсайхан Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГ
14.Ц.НэргүйБагахангай мах боловсруулах үйлдвэрийн дарга
15.П.Оюунцэцэг Москва өргөө НӨААТҮГазрын дарга
16. Н.БаярааУлаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГазрын дарга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ