350 мянган ам.доллар бооцоонд тавьсан эрийг Месси аварчээ

Нэрээ нууцалсан нэгэн эр Аргентин-Ираны шигшээ багийн тоглолтод Мессигийн багийг хожно гэж хэт итгэсэндээ эхлээд 230 мянга, дараа нь 120 мянган ам.долларыг бооцоондоо нэмжээ.
Ингэснээр 350 мянган ам.доллар буюу монгол мөнгөөр болойролцоогоор 640 сая төгрөгийг дэлхийн хошой аваргуудыг хожно хэмээн бооцоо тавьсан байна. Гэсэн ч Аргентины шигшээ баг Ирантай тэнцэх тун дөхсөн. Үндсэн цаг дээр шүүгч нэмж гурван минут өгөхөд Лионель Месси гоол оруулснаар ялалт байгуулсан.
Хэрэв гурван минут л иран хаалгандаа бөмбөг алдалгүй тэссэн бол Лас-Вегасын нэгэн бооцооны газарт мөрий тавьсан бардам эр 350 мянган “ногооныг” ганц тоглолтоос алдах байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ