Ойн нөөц багасч байна

Манай улсын хувьд нийт нутаг дэвсгэрийн 12 орчим хувийг ой эзэлдэг билээ. Харин энэ хувь хэмжээ гал түймэр, хууль бус модны наймаачдын гарт өртөж жил ирэх тусам багассаар байгаа юм. Тодруулбал, сүүлийн 15 жилийн судалгаагаар манай ойн нөөц 0.7 хувиар доройтсон байна.

Энэ нь хүчилтөрөгчийн эх үүсвэр болсон ойгоо хамгаалахад онцгой анхаарах цаг болсон гэдгийг харуулж байгаа юм. Монголд шилмүүст ой 12.5 сая, заган ой 6.5 сая га бий. Ойг хамгаалах ажлын хүрээнд говь, хээрийг ойжуулж заг тарих шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

Бид хүчилтөрөгчгүйгээр гурван секундээс илүү байж чадахгүй. Харин хүчилтөрөгчийг үйлдвэрлэдэг ой мод дэлхийн хуурай газрын 30 хувийг эзэлдэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ