Суаресийн асуудлаар ФИФА-г шүүхэд өгнө

Уругвайн шигшээ багийн довтлогч Луис Суарес Италийн шигшээгийн эсрэг тоглолтод Киллиниг хазсанаас болоод Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос дөрвөн сар тоглолтод оролцох эрхийг нь хассан шийтгэл оногдуулсан билээ.
Дөрвөн сарын хугацаа гэдэг нь Бразилд одоо болж буй ДАШТ-ий хасагдах шатны тоглолтоос эхлээд намар Премьер лигийн эхний тоглолтуудад ч Луис Суарес оролцох боломжгүй болж байна.
Тиймээс өнгөрсөн улирлын Премьер лигийн аварга Ливерпуль клуб ФИФА-г буруу шийдвэр гаргалаа хэмээн шүүхэд хандахаар болжээ.
Мөн Уругвайн шигшээ багаас ч гэсэн энэ шийдвэртэй эвлэрч чадахгүй байгаагаа илэрхийлээд байгаа.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ