Оюуны өндөр чадавхитай эрчүүд урт насладаг

Хүний оюуны үйл ажиллагааны идэвхи болон түүний насны холбоог судлах явцад урт наслалтын асуудалд хүйсийн ялгаа байдгийг илрүүлжээ. Хүний биологийн нас янз бүрийн үеийнхэнтэй холбоотой эсэхийг бас судалсан байна.

Оросын профессор Владимир Анисимов статистикийн материалыг судласнаар, 1922 онд төрсөн хүмүүсийн үеийнхэнд биологийн нас нь 1906 онд төрсөн хүмүүсийн үеийнхээс паспортын наснаас ихээхэн бага байсныг тогтоожээ.

“Урт наслалтболон хүн амын хөгшрөлт ньорчин үеийн гол сорилтын нэг юм” гэдэгтхөгшрөлтийг судлах нийгэмлэгийн тэргүүн итгэлтэй байдгийг судалгаа батлаж өгчээ. Биологийн төрөл болохын хувьд хүмүүсийн наслалт нэг жилд гурван сараар нэмэгддэг гэж Анисомов үзэж байна.

Тэр Нобелийн шагналтнуудыг жишээ болгон дурджээ. Энэ шагналыг гардуулж ирсэн хугацаанд (100 гаруй жил) шагналтнуудын дундаж нас байнга нэмэгдэжбайжээ.
Ингэхдээ Нобелийн шагналтнуудын дундаж нас академичдынхаас ахиу, академичдын нас професоруудынхаас ахиу байжээ. Үүний зэрэгцээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн насны ялгаа байгааг дурдсан байна. Хэрвээ эрчүүдийн хувьд өндөр IQ нь урт наслахад хүргэдэг бол, харин энэ хүчин зүйл нь эмэгтэйчүүдийн насыг богиносгодог байна.

Үүнийг нийгэмд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд өөр өөр үүрэг гүйцэтгэдгээр тайлбарлаж байна. Гэр бүл, шинжлэх ухаанд эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг нэмэлт үүрэг нь тэднийг стрессийн нөхцөлд байнга аж төрөхөд хүргэдэг. Харин энэ нь урт наслахад саад болж буй нэн чухал хүчин зүйл нэг юм гэж Анисимов дурджээ.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ