Барилдах эрх нь сэргэсэн Ц.Содномдорж харцага наадмын сорилгод түрүүллээ

Монголын Үндэсний бөхийн холбоо, “Ард даатгал” ХХК-тай хамтран зохион байгуулсан Наадмын сорилго барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, улсын харцага Ө.Бат-Орших, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ж.Амартүвшин, Н.Батсуурь, улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн, Ж.Отгонбаяр, Ж.Оргил нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 хүчтэн зодоглов.
Барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Хилчин” спорт хороо, “Монос” группийн бөх улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат “Дүнжингарав” дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх улсын заан Б.Батмөнх үзүүрлэж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хороо, АПУ компанийн бөх улсын арслан Д.Ганхуяг, Увс аймгийн Улаангом сумын харьяат “Увс нуур” дэвжээний бөх улсын харцага Ө.Бат-Орших нар их шөвөгт үлдсэн юм.
Дашрамд дурдахад улсын харцага Ц.Содномдорж Цагаан сарын барилдаанд улсын гарьд Б.Гончигдамбын гарыг хөшиж дарж унасанаас болж Үндэсний бөхийн холбооноос дөрвөн сарын турш барилдах эрхээ хасуулаад байсан юм. Түүний хасуулсан барилдах эрх одоогоор сэргэсэн бөгөөд ийнхүү бэлтгэл сайн, энэ жилийн наадмын дээгүүр даваанд бичигдэх бөхчүүдийн нэг гэдгээ нотлож чадлаа. Мөн сорилго барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяраас авахуулаад улсын заан Ч.Санжаадамба нарын дээгүүр барилдах эрэмбэтэй бөхчүүд барилдаагүйг мөн дашрамд дурдая.
Дөрвийн даваа
1. у.ар Д.Ганхуяг - а.н Ганцоож
2. у.г Ж.Бат-Эрдэнэ - а.нХ.Гантулга
3. у.з Б.Сайнбаяр - а.н Ц.Ганбат
4. у.з Б.Батмөнх - ц.х Э.Даш
5. у.х Ө.Бат-Орших - а.х Б.Бат-Өлзий
6. у.х А.Цацабшир - а.з Б.Болдбаатар
7. у.х Ц.Содномдорж - а.а Х.Оргилболд
8. у.х Н.Батсуурь - а.а Б.Хишигбаатар
9. у.н А.Батмөнх - а.а А.Давааням
10. у.н Ц.Одбаяр - а.а Давж.Батбаяр
11. у.н Р.Пүрэвдагва - а.а Ц.Чимэддорж
12. у.н Б.Сугаржаргал - а.а Б.Бат-Эрдэнэ
13. а.х.а Ш.Мөнгөнбаатар - а.а Л.Нямбаяр
14. а.а Л.Шинэбаатар - а.а Г.Батням
Тавын даваа
1. у.ар Д.Ганхуяг - а.а Л.Нямбаяр
2. у.г Ж.Бат-Эрдэнэ - а.а Л.Шинэбаатар
3. у.з Б.Сайнбаяр - а.а Б.Бат-Эрдэнэ
4. у.з Б.Батмөнх - у.н А.Батмөнх
5. у.х Ө.Бат-Орших - у.х Ц.Одбаяр
6. у.х А.Цацабшир - у.х Р.Пүрэвдагва
7. у.х Ц.Содномдорж - у.х Н.Батсуурь
Зургаагийн даваа
1. у.ар Д.Ганхуяг - гоц мөргөв
2. у.г Ж.Бат-Эрдэнэ - у.х Ц.Содномдорж
3. у.з Б.Батмөнх - а.а Б.Бат-Эрдэнэ
4. у.х Ө.Бат-Орших - у.х А.Цацабшир
Долоогийн даваа
1. у.ар Д.Ганхуяг - у.з Б.Батмөнх
2. у.х Ө.Бат-Орших - у.х Ц.Содномдорж
Наймын даваа
1. у.з Б.Батмөнх - у.х Ц.Содномдорж
(үзүүрлэсэн)(түрүүлсэн)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ