Месүт Өзил: Герман цомын төлөө л ирсэн

Германы шигшээ багийн плэймэйкэр Мезут Өзил шигшээ багийнхаа бэлтгэлийн дараагаар өгсөн ярилцлагадаа дэлхийн аваргын цомыг хүртэх хүсэлтэй байгаагаа ярьсан байна. Германы шигшээ ДАШТ-ий G хэсгийг 7 оноотойгоор тэргүүлсэн билээ.

"Бид энд зөвхөн түрүүлэх зорилготой л ирсэн. Бүх хүмүүс, бүх багууд биднийг ямар хүчтэй вэ гэдгийг мэдэж байгаа"

"Бид энд хэсгээс шалгарч, шөвгийн 16-аас хасагдах гэж ирээгүй. Бид алхам алхамаар л урагшилж байна. Цом хүртэх чин хүсэл манай багт бий" хэмээн Өзил ярьжээ.

Германы баг Алжирын багтай шөвгийн 16-д тоглох болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ