Гуардадо: Очаогоор бахархаж байна, тэр бол баатар

Мексикийн шигшээ багийн хагас хамгаалагч Андрес Гуардадо Голландын шигшээтэй хийх тоглолтын өмнө багийнхаа хожилд итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр хэлэхдээ "Мексикийн шигшээ багийн түүхийг бид бичиж байна, одоо бид бүр ч гайхамшгийг бичихээр хичээх болно.

Голландын шигшээд биднээс давуу тал байгаа ч бидэнд тэднээс илүү чанар бүр ч олон байгаа" хэмээжээ. Мөн түүний хувьд хаалгач Гильермо Очаогоор ихэд бахархаж байгаагаа, энэ удаагийн тоглолтод ч мөн гайхалтай сайн байж хаалгаа манана гэдэгт итгэж байгаагаа дурджээ.

Очао ийнхүү багийнхаа тоглогчдын төдийгүй нийт хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг хүлээх нь аргагүй бөгөөд Бразилийн шигшээтэй хийсэн тоглолтод шуурган довтолгоо, цохилтуудыг няцааж жинхэнэ баатраар тодроод байгаа юм.

Тиймээс хаалгачаа Голландын шигшээгийн гол асуудал болно гэдэг Гуардадо итгэлтэй байгаа аж.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ