Эмэгтэйчүүдийн тухай хамгийн сонин баримтууд

1. Дэлхийд 90 секунд тутамд нэг эмэгтэй жирэмсэн байхдааюмуу төрөх үедээ нас бардаг байна.


2. Өдөрт эмэгтэй хүн дунджаар 20 мянга орчим үг хэлдэг нь эрчүүдийнхээс 13 мянгаар олон ажээ.

3. Хятадын У Язюниэс бусад дэлхийн хамгийн баян бүх 20 эмэгтэй өөрийн хөрөнгийг нөхөр юмуу эцгээсээ өвлөн үлдсэн байдаг байна.


4. Эмэгтэй хүн нууцыг дунджаар 47 цаг 15 минут хадгалж чаддаг аж.


5. Хэрвээ эрдэмтдийн хэлдэг нь үнэн бол, дөнгөж төрсөн нярай хүүхдийн үнэр нь мансуурагч хүн нэг тун мансуурах бодис хэрэглэсэнтэй адил тиймтаашаалыг эмэгтэй хүнд өгдөг байна.
6. Өнөөдөр Их Британийн дундаж амьдралтай эмэгтэй 19 хос гуталтай байдгаас ердөө 7-г нь өмсдөг ажээ.
7. Орост эмэгтэйчүүд нь эрчүүдээс 9 саяар олон гэнэ.
8. АНУ-д хүүхдийн дөчин хувийг нөхөрт гараагүй эмэгтэйчүүд төрүүлдэг байна.
9. Дунд зэргийн эмэгтэй юу өмсөхөө шийдэхэд амьдралынхаа нэг жил орчмыг зарцуулдаг ажээ.

10. Эмэгтэй хүн жилд дунджаарбарагцаалвал 30-аас 64 удаа уйлдаг бол, эрчүүд 6-17 уйлдаг байна.

11. Эрчүүд өдөрт 6 удаа худал хэлдэг нь эмэгтэй хүнээс хоёр дахин олон байдаг байна.

12. Израиль улс бол эмэгтэйчүүд цэргийн албанд татагддаг дэлхийн цорын ганц улс юм.

13. Эмэгтэй хүний зүрх эрэгтэй хүнийхээс хурдан цохилдог.

14. Түүхэнд анх удааумай шилжүүлэн суулгуулсан эмэгтэй 2013 онд жирэмслэж чаджээ.

15. Амьдралынх нь туршид эмэгтэй хүний сарын тэмдгийн үргэлжлэх хугацаа дунджаар дөрвөн жил орчим байдаг.

16. Эмэгтэйчүүдэд амт мэдрэгч мэдрэлийн төгсгөл эрчүүдийнхээс олон байдаг ажээ.

17. Жирэмсэн байх үдээ хурхирдаг эмэгтэйчүүд мяраалаг хүүхэд төрүүлэх нь цөөн.
18. Нуруулаг эмэгтэйчүүд хорт хавдар өвчинд илүүтэй өртдөгийгсудалгаа харуулжээ.

19. Жирэмсэн эмэгтэйчүүдийн гучин хувьд нь ямар нэг идэж болдоггүй зүйл идэхийг маш их хүсдэг байна.Энэ байдлыг амтлах мэдрэмжийн гажиг гэж нэрлэдэг.

20. Америкийн 40 мянга орчим эмэгтэй эр хүний үрийн шингэний харшилтай ажээ.

21. Эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орсноосоо хойш 5-8 өдрийн дараа ч жирэмслэж болно.

22. Нэг эмэгтэйн төрүүлсэн хамгийн олон хүүхдийн тоо нь 69 ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ