Хорт хавдартай өвчтөн нас барахаасаа өмнөхөн гэрлэжээ

Филиппин улсын хорт хавдартай өвчтөн Роуден Го гэдэг залууамьдралынх нь хайр болсон эмэгтэйтэй нас барахынхаа өмнө гэрлэхийг хүсчээ. Хуримын ёслолын бичлэг зургадугаар сарын 18-нд Youtube-д тавигдаж, харин Роуден дараа өдөр нь өөд болсон байна. Роуден, түүний бүсгүй Лизл хоёр Филиппиний нийслэл Манила хотын нэг эмнэлэгт ойр дотны хүмүүс болон найз нөхдийнхөө дэргэдхуримын бөгжөө солилцжээ.
Дүрс бичлэгт Лизлхурим болохоос барагцаалвал хоёр жилийн өмнө Роуден тэр хоёрын дундаас төрсөн охиноо хөтлөн явж байна. Хос 2014 оны долдугаар сарын 8-нд гэрлэх гэж байсан ч,Роудений хорт хавдар дөрөвдүгээр үедээ орсон болох нь илэрчээ.
Талийгаачийн дүү хуримын бичлэгийг Youtube-д тавьсаныг телевизийн ABS-CBN сувгаар мэдээлсэн байна. Бичлэгийг ганцаараа үзмээр санагдсан ч, өөрийн эрхгүй уйлсан, тэгээд бичлэгийг бусад хүнд үзүүлэх нь дээр хэмээн шийдсэн юм гэж тэр ярьжээ.
Оролцсон олон хүн нулимсаа барьж чадаагүй энэ хуримын ёслолын бичлэгийг гурван сая гаруй удаа үзсэн байна. Интернэт хэрэглэгчид комментдоо Роуден ийнхүү хуримлахаар шийдэж, эцсийн мөч хүртэл түүнтэй хамт байсан бүсгүй эрэлхэг зориг гаргаж, түүнчлэнхурим хийхэд нь тусласанойр дотнын хүмүүс сайхан сэтгэл гаргасныг бишрэн интернэт хэрэглэгчид дурджээ. Бичлэг зарим хүнийг “Харин та энэ хорвоогоос явахынхаа өмнө юу хийхийг хүсч байна?” гэж бодогдуулахад хүргэлээ гэж хэрэглэгчдийн нэг бичсэн байна. Эцэст нь олон хүн нас барсан өвчтөний ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийлжээ. Роуден нас барахдаа дөнгөж 29 настай байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ