"100 чухал сэдэв” нэвтрүүлгийн эздэд эрүүгийн хэрэг үүсгэж, 5-10 жилийн ял төлөвлөжээ

Тагнуулын ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Херо энтертаймент”-аас бэлтгэн телевизүүдээр цацсан "100 чухал сэдэв”нэвтрүүлгийг үндэсний эв нэгдлийг бусниулах зорилго агуулсан байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар онцлов. Улмаар “Херо энтертайнмент”-ын удирдлагуудад Эрүүгийн хуулийн 86.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ зүйл ангиар шүүхээс буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ