Дэлхийн дайныг эхлүүлсэн аллага

Дэлхийн нэгдүгээр дайн (1914 зургадугаар сарын 28 - 1918 оны арваннэгдүгээр сарын 11) нь хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн өргөн цараатай зэвсэгт мөргөлдөөний нэг юм.
Өмнөд Славяний бүх ард түмнийг нэг улсад нэгтгэхийн төлөө тэмцэж байсан террорын “Млада Босна” гэдэг байгууллагын гишүүн байсан сербийн террорист, Боснийн оюутан Гаврила Принцип 1914 оны зургадугаар сарын 28-нд Австрийн эрцгерцог, хунтайж Франц Фердинандын амь насыг бүрэлгэсэн нь дайн гарах шалтаг болжээ.
Энэ дайны дүнд дөрвөн эзэнт гүрэн – Оросын, Австри-Унгарын, Турк Османы болон Германы (гэхдээ кайзерын Германы оронд үүссэн Веймарын бүгд найрамдах улсыг Германы эзэнт гүрэн гэж албан ёсоор нэрлэсээр байсан юм) эзэнт гүрэн оршин тогтнохоо больсон юм. Дайнд оролцогч орнуудын 10 сая гаруй цэрэг, 12 сая орчим энгийн номхон оршин суугч алагдаж, 55 сая орчим хүн шархаджээ.



С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ