Сэжигтэйгээр амиа хорлосон гэх залуугийн аав сэтгүүлчдэд хандлаа

“Аварга” дээд сургуулийн төгсөх курсын оюутан залуу амиа хорлосон хэрэг өнгөрөгч гуравдугаар сард гарсан ба амиа алдсан залуугийн ар гэрийнхэн нь хүүгээ амиа хорлосон гэж үзэхгүй байгаа бөгөөд энэ хэрэгт гадны нөлөө байна гэдгийг хуулийн байгууллагынханд хандан хэлжээ.
Уг хэрэг энэ оны гуравдугаар сарын 15-нд гарсан бөгөөд талийгаач Г.Батцог нь нас барах өдрөө найз бүсгүйтэйгээ хамт байжээ. Улмаар тэр хоёр Г.Ганзориг гэх бөхөөр барилддаг найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр гурвуулаа уулзалдсан баримт камерын бичлэгт үлджээ.
Ингэж уулзалдсан даруйдаа найз охиноосоо болж өнөөх залуутай талийгаач муудалцаж, хоорондоо гар зөрүүлсэн байна. Харин ийм зүйл болсны дараахан талийгаачийн цогцос орцонд боомилж үхсэн байдалтайгаар олдсон гэнэ.
Хамгийн хачирхалтай нь уг орцонд талийгаач найз бүсгүйн хамт орсон бичлэг байсан ба боомилсон оосор бүч нь уг найз бүсгүйнх нь толгойн алчуур байсан гэнэ.
Талийгаач найз охинтойгоо үерхээд гурван жил болсон байна. Найз охин болох Б.Чанцалдамба эгч рүүгээ Г.Батцог үхчихлээ гэж ярьсан гэнэ. Харин ар гэрийнхэн нь нэлээн хожуу мэджээ. “Уг нь Б.Чанцалдамба хүүг маань талийгаач болсныг бидэнд түрүүлж мэдэгдэх ёстой байтал тэгээгүй. Харин гэрийнхэн болоод найз нөхөд рүүгээ ярьж, мессэж бичиж суусан” гэж талийгаачийн аав Н.Ганбат хэвлэлийнхэнд мэдээллээ.


Талийгаачийн найз бүсгүй Б.Чанцалдамба

Б.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ