Фортуна Н.Батбаярын яаманд тавьсан чагнах төхөөрөмжийн хэрэгт эрүү үүсгэжээ

ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын ажлын өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулсан хэрэг гарсан. Уг хэргийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шалгаж байсан бол харьяаллын дагуу ТЕГ-т шилжүүлжээ. Хуулийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх бүхий таван байгууллага байдаг байна.
Цагдаагийн байгууллага, Хилийн тагнуулын алба, ТЕГ, АТГ-ын мөрдөн шалгах алба, ШШГЕГ албан газар болон хувь хүмүүсийг шалгах эрхтэй байдаг.
Гэхдээ тагнаж чагнахдаа тухайн этгээд нь эрүүгийн хэрэгт холбогдсон тохиолдолд хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулах ёстой юм байна. Тиймээс ЭЗХЯ-наас илэрсэн чагнах төхөөрөмж нь хуулийн дагуу явагдаагүй гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ