Ослын улмаас амиа алджээ

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 11 дүгээр байрны ард зам тээврийн осол гарчээ.

Тодруулбал, “Mazda bongo” загварын бага оврын ачааны автомашинд дайруулан овог, нэр, хаяг нь тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэй хүн осолд орж нас барсан байна.

Цогцсыг Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргаж дүүргийн замын цагдаагийн тасгийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ