Хоёр настай охиныг машинтай нь хулгайлжээ
Сүүлийн үед бага насны хүүхдээ машинд орхисноос үүдсэн хэргүүд дараалан гарах боллоо. Саяхан АНУ-д хоёр этгээд машин дээрэмдэх үедээ дотор нь байсан хоёр настай охиныг анзааралгүй хамт авч зугтжээ.
Хэрэг явдал 22 цагийн үед гарсан байна. Охины эцэг нэгэн найзынхаа хамтаа тусдаа машинаа унана шатахуун түгээх газарт очихдоо машинаа түлхүүртэй нь асаалттай орхин дэлгүүр оржээ. Энэ үед түүний араасхоёр гэмт этгээд улаан Chrysler маркийн машинтай шатахуун түгээх газар ирж, нэг нь хохирогчийн машиныг хулгайлан, зугтсан ажээ. Ингэхдээ дотор нь сууж байсан охиныг мэдэлгүй хамт авч явжээ. Харин улаан машины зорчигчийн суудалд сууж байсан этгээд жолоочийн суудалд суун хулгайчийг даган зугтжээ. Тэднийг зугатахыг харсан найз нь хохирогчид мэдэгдэж, хоёул хулгайчдын араас хөөсөн боловч барьж чадалгүй алджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ