МАН-ын бүлэг Засгийн газарт шаардлага хүргүүлэв

УИХ дахь МАН-ын бүлгээс Засгийн газарт хандан 10 зүйл бүхий шаардах саналыг хүргүүлэхээр болжээ. Тодруулбал,

1. Засгийн газар хэмнэлтийн горимд шилжин зарим чиг үүрэг нь давхардаж буй яамдыг татан буулгаж нэгтгэж, нийлүүлэх замаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг 9 хүртэл байхаар цөөлөн холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан УИХ-д нэн яаралтай өргөн барих;

2. Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадуур хяналтгүй зарцуулагдаж байгаа “Чингис” болон “Самурай” бонд зарцуулалтыг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн төсөвт тусгах арга хэмжээг яаралтай авах;

3. Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн Үндэсний аудитын газрын тайлангаар илэрсэн зөрчил дутагдалд тавигдсан актуудын биелэлтийг хангаж буруутай албан тушаалтнуудтай хариуцлага тооцож, үр дүнг 2014 оны аравдугаар сарын 15-ны дотор УИХ-д танилцуулах.

4.Засгийн газрын2007 оны 349 дүгээр тогтоолд зааснаас бусад автомашин унах эрхгүй 222 албан тушаалтны хэрэглэж байгаа автомашиныг борлуулж төсөвт орлого оруулах.

5. Аудитын дүгнэлтэд 157 тэрбум төгрөгийн төсвийн зөрчил гаргасан 100 гаруй албан тушаалтантай хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаар УИХ-ын холбогдох байнгын хороонд тайлагнах.

6. Засгийн газрын тусгай сангийн зарцуулалтанд аудитын дүгнэлт гаргаж, 2014 оны аравдугаар сарын 15-ны дотор УИХ-д тайлагнах.

7.Улсын төсөвт ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн тооцох.

8.УИХ-ын Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэхзарим арга хэмжээний тухай 34 дүгээр тогтоол болон Засгийн газрын Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж УИХ-д танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгох

9.Ерөнхий сайдын зарцуулсан 50 тэрбум төгрөг, “Гудамж” төслийн 47 тэрбум төгрөг, Чингис бондын эргэн төлөгдөхгүй нөхцлөөр зарцуулж буй хөрөнгийн хэсэгт санхүүгийн гүйцэтгэлийн болон үр дүнгийн аудит хийлгэх.

10. УИХ-ын 2012 оны 60 дугаар тогтоол, Төсвийн тухай хуулийн 28.8 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох.

11. Санхүүгийн хяналтыг сулруулж, өр авлагыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцох гэжээ.

Эдгээр шаардлагыг Засгийн газар биелүүлэхгүй бол УИХ дахь цөөнхийн бүлэг дараагийн улстөрийн шийдвэртэй алхмыг хийнэ гэж мэдэгдлээ.

С.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ