Чуулган эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд “Өнөөдөр хаврын чуулганы хуралдааны сүүлчийн өдөр. Нэлээд шахуу хуваарьтай хуралдана. 17 цагаас хойш цаг сунгаж хуралдана гэдгийг мэдэгдье” гээд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон асуудлуудыг танилцууллаа.
Үүний дараа хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Цог “Хаврын чуулган завсарлахаас өмнө заавал ярих ёстой асуудлууд байна. Нэгдүгээрт, Өршөөлийн хууль Өргөн бариад жил хагас шахам хугацаа өнгөрч байна. 9000 хоригдлын 3000 нь энэ хуулийг хүлээгээд байна. Хоёрдугаарт, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал байгаа. Хуулийн дагуу14 хоногийн дотор хэлэлцэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Үүнд УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-ын даргын Зөвлөлийн хурлаар Өршөөлийн хуулийг намар бэлтгэлтэй оруулж ирэхээр төлөвлөсөн. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлаар авсан завсарлагын хугацаа дуусаагүй. Хуулийн дагуу өнөөдөр хаврын чуулган өндөрлөж байна” гэсэн хариултыг өглөө.
С.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ