Ашигт малтмалын хуулиар завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авлаа.

Завсарлагын хугацаа үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан эхэлтэл үргэлжлэх юм байна. Цайны цагаар тус бүлэг хуулийн төслийг хэлэлцэж, саналаа нэгтгэх аж. Тус бүлэгийн завсарлага авсан нь, уг хуулийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг оновчтой болгох ёстой гэж үзэж буй аж.

С.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ