Ж.Батзандан Хууль зүйн байнгын хороог орхилоо

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандан Д.Ганбат нар өрсөлдөж буй.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх бүрт АН-ын зүгээс удаа дараалан завсарлага авч байгаад УИХ-ын гишүүн Ж.Батзандан бухимдаж,Хууль зүйн байнгын хорооноос гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр хэлэхдээ “Байнгын хорооны даргыг сонгох асуудалд АН гурванудаа, МАН нэг удаазавсарлага авлаа. Хуулийн дагуу Байнгын хорооны даргыг сонгох асуудал шударга өрсөлдөх боломжийг хааж байна. Иймд цаашид энэ байнгын хорооны гишүүнээр ажиллахгүй гэдгээ мэдэгдэж, гарах хүсэлт хүргүүлсэн”гэв.

С.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ