Газрын тосны хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Засгийн газраас Газрын тосны тухай хуулийн төслийг өмнө нь хоёр ч удаа өргөн мэдүүлсэн ч хоёуланд нь буцсан юм. Эхний төслийг Засгийн газар УИХ-аас татан авсан бол хоёр дахь хуулийн төсөл батлагдахын шатанд буюу эцсийн хэлэлцүүлгийн шатанд УИХ-аас “Газрын тосны тухай хуулийн төслийг батлах шаардлагагүй” хэмээн шийдвэрээ гаргаж байлаа.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 14 санал, найруулгын 20 орчим саналаар санал хураалгаж эцэслэснээр төсөл батлагдлаа.

С.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ