Гурван хүн голд осолджээ

Урин дулааны улиралд иргэд гол бараадан амарч зугаалах нь элбэг. Ойрын өдрүүдэд бороо хур элбэгтэй байгаагаас голын усны үерийн аюултай түвшинд хүрээд байгаа.

Тиймээс амарч зугаалж байгаад үерийн аюултай түвшинд хүрсэн голд осолдсон гурван тохиолдол гарсан байна. Тодруулбал, өчигдөр Баянхонгор аймагт нэг хүн, мөн Өвөрхангай аймагт хоёр хүн үерлэсэн голын усанд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Иймд амралт зугаалгаар явах гэж байгаа иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг онцгой байдлын газраас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ