Өвчтэй охиныхоо нэрээр мөнгө олсон хойд эцэг гурван жилийн ял авлаа
Хөгшрөх өвчтэй охиныхоо нэрийг барин сайн дурынхны өгсөн мөнгөөр өөрийгөө баярлуулсан эцэгт шүүхээс гурван жил хорих ял оноожээ.
Ашанти Эллиот Смит нэртэй охин прогери буюу хөгшрөх өвчтэй. Тэрээр 11 настай боловч түүний царай 80 настай юм шиг харагддаг байна.
2010 онд Английн нэгэн мотоциклийн холбооноос охины мөрөөдлийг биелүүлэхэд туслахаар 3500 фунт стерлингийн чек гардуулсан байна
Охин АНУ руу аялж, делфинтэй хамт сэлэхийг мөрөөддөг учраас энэ мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор сайн дурынхан хандивлажээ.
Гэвч түүний хойд эцэг болох 44 настай Алли Эллиот мөнгийг ээжээс нь нуун, өөртөө зарцуулсан байна.
Хандивын арга хэмжээнд түүний ээж өвчний улмаас оролцох боломжгүй байсан бөгөөд хоёр сарын дараа мөнгөн тусламж үзүүлсэн болохыг мэджээ.
Охины ээж 2009 онд Алли Эллиоттой танилцсан бөгөөд өөрт нь болоод охинд нь маш сайн ханддаг учир үнэхээр их баярлаж, хайрлаж явсан гэдгээ хэлээд энэ явдлын дараа хүнд итгэх итгэлгүй болсон гэж ярьсан байна
Харин Алли Элиот цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ эцэг, эхийнхээ гэрт мөнгөө хадгалсан гэсэн ч түүний эцэг эх дөрвөн жилийн турш хүүгээ хараагүй гэсэн байна.
Харин охинд хандив цуглуулсан сайн дурынхан “Бидний итгэл найдвар алдагдсан. Цаашид ийм үйл ажиллагаа явуулахгүй” гэжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ