Мөрдөгчид Суаресийг 3 биш 8 хөлбөмбөгчнийг хазсан болохыг тогтоожээ

Италийн багийн тоглогчийг хазсан Уругвайн шигшээ багийн довтлогч Луис Суарес уучлал эржээ. Би болсон явдалд “гүнээ харамсаж байна” гэж тэр өөрийн twitter-т бичсэн байна.
“Хэдэн өдөр би гэр бүлийнхэнтэйгээ хамт гэртээ байж сэтгэл санаагаа амрааж, 2014 оны зургадугаар сарын 24-нд Итали-Урагвайн тоглолтын үед болсон явдлын учрыг тунгаан бодох боломж надад олдсон юм” гэж тамирчин бичжээ.
“Би болсон явдалд гүнээ харамсаж байна. Би Жоржио Киллини болон бусад хөлбөмбөгчдөөс уучлал эрж байна. Цаашид ийм явдал гарахгүй гэдгийг би олон нийтэд амлажя” хэмээн Суарес мэдэгджээ.
Бразилд болж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр Италийн шигшээ багийн хамгаалагч Жоржио Киллинийг Суарес хазсантай холбогдуулан ФИФА түүний тоглох эрхийг дөрвөн сараар хассан юм. Энэ довтлогчийг хөл бөмбөг үзэж, цэнгэлдэх хүрээлэнд орохыг нь бас хоригложээ.
Британийн “The Daily Star” сонин нэг мөрдөн шалгалтын дүнг нийтэлсэн байна. Үүнээс үзвэл, Уругвайн шигшээ багийн довтлогч хөлбөмбөг тоглож ирсэн хугацаандаа үүнээс өмнө мэдэгдэж байснаар гурав биш, харин найман хөлбөмбөгчнийг хазжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ