Төмөр замын асуудлыг хойшлууллаа

Өнөөдөр УИХ-ын чуулганаар УИХ-ын чуулган Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн.
Зам тээврийн яам БНХАУ-ын холбогдох газруудтай төмөр замын асуудлаар хэлэлцээр хийж байгаатай холбогдуулан төрийн нууцад хамаарах асуудлууд яригдах учир хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн. Тэгвэл хэлэлцэх асуудлыг хойшлуулсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга "Газрын хууль лугаа адилаар хойшлууллаа. Бүгдэд нь баярлалаа, олны хүч оломгүй далай" хэмээн жиргэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ