Хүүхдийг зөвхөн ус ууж байхыг зөвлөж байна

Хүүхдэд жимсний ундаа биш, харин ус өгч байх хэрэгтэй гэж британийн мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ нь хүүхдийн таргалалттай тэмцэх үр нөлөөтэй арга болж болох юм гэж тэд үзэж байна.

Жимсний ундаа нь “хоосон илчлэг” агуулдаг бөгөөд өөрөөр хэлвэл, хүнсний үнэ цэнтэй зүйл байдаггүй гэж эмчилгээний хоолны мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс давын өмнө шүүсэн дэх сахарын өндөр агууламжтай тэмцэх шаардлагатай гэж тэд үзэж байгаа ажээ.

Хоногт хэрэглэж буй хүнсний илчлэгийн 11-ээс илүүгүй хувийг бүтээгдэхүүндээ нэмсэн сахар, түүнчлэн зөгийн бал, сироп, жимсний шүүснээс авах ёстой гэж мэргэжилтнүүд бас үзэж байна.

“Хүүхдүүддээ лимоны шүүс биш, харин ердийн ус уулгаж бай. Тэднийг бүр багаас нь ингэж сургах хэрэгтэй, ингэхдээ сүү ууж ч болно” гэж Оксфордын их сургуулийн профессор Сузан Жебб хэлжээ.

Хүмүүс ерөөс ус уухаа больсон юм гэж Лондоны хатан хааны коллежийн чихрийн шижин, хүнсний тэнхмийн эрхлэгч, профессор Том Сандерс үзэж байна. Айлд хүүхдэд зориулан хоолны ширээнд чихэрлэг ундаа тавьдаг заншил үүсч, энэ нь хэвийн юм шиг зүйл болжээ гэж тэр хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ