Япон улс дайн хийхэд бэлэн улсын нэг гэж зарлалаа

Япон улс бол дайн хийхэд бэлэн байгаа улсын нэг болно гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр зарлалаа.

Дайнд бэлэн байгаа улсын нэг гэдэг нь дайн хийх гэж байгаа гэсэн үг биш бөгөөд тус улсын газар нутагт зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж буй бүх төрлийн аливаа нэгэн үйлдлийг шаардлагатай гэж үзвэл цэрэг, зэвсгийн хүчээр зогсоох болно гэсэн үг юм гэж тэрээр тайлбарлажээ.

Үүнтэй холбогдуулан тун удахгүй газар нутгийн маргаантай байгаа далайн хилийн хэсгүүд дээрээ төлөвлөгөөний дагуу цэрэг, техникийн томоохон өөрчлөлтийг хийнэ гэжээ.

Мөн Батлан Хамгаалах яамны төсвийг шинээр баталж, гадаадад алба хааж буй япон цэргүүдээ эх орондоо дуудан авчирч цэргийн хээрийн сургуулилтуудыг эхлүүлэх ба энэ бүхэн нь Япон улсын тусгаар тогтнол, дархан хилийг хамгаалахын төлөө хийж буй ажил гэнэ.

Япон улсын газар нутагт тооцогддог далайн 2 арал болон бусад хэсгүүд рүү зөвшөөрөлгүй нэвтрэн орох, зарим тохиолдолд тус улсын эзэмшил агаарын замаар дураараа цэргийн нислэг хийх Хятад улсын байдал нь Япон улсыг дайнд бэлэн орон хэмээн зарлахад хүргээд байгаа гэж үзэж болох ажээ. Япон улсын далайн цэрэг нь эзэмшиж буй байлдааны зэвсэг, техник хэрэгслээрээ Ази тивдээ 1-рт бичигддэг юм.

Эх сурвалж: WWW.MGLRADIO.COM

СЭТГЭГДЭЛ БИЧИХ