Хэүндэ далайн эрэг дээр 6 хэлээр зөвлөлгөө өгөх цагдаа нар ажиллаж эхэллээ

Солонгос улсын Пусан хотын Хэүндэ далайн эрэг дээр 6 хэлээр зөвлөлгөө өгөх цагдаа нар өнөөдрөөс эхлэн ажиллаж эхэллээ.

Тус далайн эрэг дээр хамгийн их гадаадын иргэд цуглардаг хэдий ч далайн эргийн цагдаа нар гадаад хэл мэдэхгүйгээс болж гадаадын иргэдэд өгөх зөвлөлгөө, сануулга, тусламжийн асуудалихээхэн бэрхшээлтэй байсан юм.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн Англи, Орос, Хятад,Япон, Франц, Испани хэлээр ярьдаг 6 цагдаа өдөр бүр ажиллан гадаадын иргэдэд далайн эрэг дээр амарч байхдаа баримтлах зарчим, тэнд байрлаж буй усан бассейн, хоолны газар, кино театр болон автобусны явах чиглэл зэрэг мэдээллийг тодорхой өгөх юм байна. Мөн гадаадын иргэд дээрх цагдаа нараас хүссэн тусламжаа авч болох ба ингэснээр Хэүндэ далайн эрэг дээр ирж амрах гадаадын иргэдийн хувьд ямар нэгэн хүндрэл гарахгүй , тав тухтай амраад буцаах боломжтой болно гэжээ.

Эх сурвалж: WWW.MGLRADIO.COM

СЭТГЭГДЭЛ БИЧИХ