Солонгос иргэдийн дундаж наслалт 81.3 нас боллоо

2013 оны 1 сарын байдлаар Солонгос улсын иргэд дунджаар 81.3 насалж байна гэж өнөөдөр Солонгос улсын Статистикийн төв газраас мэдээлэллээ.

Энэ нь дэлхийд өндөр хөгжилтэй 32 орон багтдаг OECD байгууллагын гишүүн орнуудаас хамгийн өндөр наслалттай орны нэг нь Солонгос улсюм гэсэн үзүүлэлтийг гаргаж байгаа хэдий ч амиа хорлох иргэдийн үзүүлэлтээрээ ч мөн тэргүүн эгнээнд авчирч байгаа юм. Солонгос улсын хувьд 100 мянган иргэн тутамд 29.1 хүн амиа хорлон сайн дураараа энэ хорвоогоос буцдаг ба ийм байдлаар сүүлийн 10 жил уг үзүүлэлтийг тэргүүлсээр байна.

Солонгос улсын 15-аас дээш насны нэг иргэн жилд дунджаар 9,1 литр согтууруулах ундаа хэрэглэн эмэгтэйчүүдийн 5.8% нь , эрэгтэйчүүдийн 37.6%тамхи татаж, 1 иргэн жилд дунджаар14 удаа эмнэлэгт үзүүлж, 1 сая 943 мянган воныг эрүүл мэнддээ зарцуулдаг юм байна.

Эх сурвалж: WWW.MGLRADIO.COM

СЭТГЭГДЭЛ БИЧИХ