Зардлаа хэтрүүлсэн төрийн байгууллагын ажилтнуудад урамшуулал олгохгүй

Ирэх 2015 оноос эхлэн Солонгос улсын төрийн байгууллагуудаас дундаас жилийн төсвийн зардлаа хэтрүүлсэн байгууллагуудын ажилтнуудад ямар нэгэн шагнал, урамшуулал олгохгүй байх тухай хууль батлагдан гарлаа.
2013 оноос эхлэн иймэрхүү байгууллагуудын ажилтнуудад олгох шагнал, урамшууллын хэмжээг 50%-иар багасгаж байсан бол энэ удаа 100% хасах болсон байна. Зардлаа хэтрүүлдэг төрийн байгууллагууд дунд Солонгос улсын Цахилгаан Түгээх газар, Зам засварын газар, Төмөр замын газар гээд 10 гаруй газар багтаж байгаа ба дээрх байгууллагуудад ажилладаг төрийн ажилтнуудаджилийн эцэст дунджаар 34 сая воны урамшууллын мөнгө авч байсан юм байна.
Эх сурвалж: WWW.MGLRADIO.COM
СЭТГЭГДЭЛ БИЧИХ